Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ, БНХАУ-ын барааны эргэлт 4.7 хувиар өсчээ

Өнгөрсөн сард БНХАУ, ОХУ-ын таваар солилцоо есөн тэрбум 257.9 сая ам.доллартай тэнцэж, Хятадаас Орост дөрвөн тэрбум 533.2 сая ам.долларын бараа, Оросоос Хятадад дөрвөн тэрбум 724.7 сая ам.долларын бараа нийлүүлжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ, БНХАУ-ын барааны эргэлт 4.7 хувиар өсчээ
ОХУ, БНХАУ-ын барааны эргэлт 4.7 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Хятад, Оросын барааны эргэлт энэ жилийн эхний долоон сарын байдлаар 61 тэрбум 133.6 сая ам.долларт хүрсэн талаар CCTV мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

БНХАУ-ын ГЕГ-ын албан ёсны цахим хуудаст мэдээлснээр 2019 оны эхний долоон сард Хятадаас Орос улсад экспортолсон барааны хэмжээ 0.8 хувиар буурч, 20 тэрбум 670.4 сая ам.доллартай тэнцсэн бол Орос улсаас Хятад улсад импортолсон барааны хэмжээ 9.4 хувиар өсөж, нийт 34 тэрбум 463.2 сая ам.доллартай тэнцжээ.

Өнгөрсөн сард БНХАУ, ОХУ-ын таваар солилцоо есөн тэрбум 257.9 сая ам.доллартай тэнцэж, Хятадаас Орост дөрвөн тэрбум 533.2 сая ам.долларын бараа, Оросоос Хятадад дөрвөн тэрбум 724.7 сая ам.долларын бараа нийлүүлжээ.

Хуваалцах