Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ болон барууны орнууд Украины асуудлаар санал хуваагдсан хэвээр байна

Украиныг тойрсон цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилготой барууны орнууд болон ОХУ-ын хооронд хийсэн сүүлчийн хэлэлцээрүүд мухардлаас гарч чадсангүй.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ болон барууны орнууд Украины асуудлаар санал хуваагдсан хэвээр байна
ОХУ болон барууны орнууд Украины асуудлаар санал хуваагдсан хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Украиныг тойрсон цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилготой барууны орнууд болон ОХУ-ын хооронд хийсэн сүүлчийн хэлэлцээрүүд мухардлаас гарч чадсангүй.

Австрийн Вена хотноо пүрэв гарагт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хурал боллоо. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад АНУ, Европын улсууд, ОХУ багтдаг. Энэ чуулган даваа гарагт Женевт болсон АНУ-ОХУ-ын хэлэлцээ, лхагва гарагт Брюссельд болсон Умард атлантын гэрээний байгууллага-ОХУ-ын бага хурлын дараа болж байна. Гэсэн ч хэлэлцээний үр дүн хэвээр байна.

НАТО гишүүнчлэлээ өргөжүүлэхгүй байх хууль эрх зүйн баталгаа шаардлагыг барууны орнууд үл тоомсорлож байна гэж ОХУ мэдэгдсэн.

Харин барууны тал тус улсын Украинтай залгаа хилийн ойролцоо байршуулсан 100.000 орчим цэргээ буцааж татахыг ОХУ-аас шаардаж байна.

ЕАБХАБ-ын даргын албыг хашиж байгаа Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау “Өнөөдөр ЕАБХАБ-ын бүс нутагт сүүлийн 30 жилд дайны эрсдэл урьд өмнө хэзээ ч байгаагүй их байх шиг байна” гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров пүрэв гарагт төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа ирэх долоо хоногт Москвагийн саналд АНУ бичгээр хариу өгнө гэж найдаж байна гэж мэдэгджээ. Ирээдүйн хэлэлцээ нь АНУ болон НАТО хэрхэн хүлээж авахаас шалтгаална гэж тэрбээр онцолсон байна.

Умард Атлантын гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Украины асуудал болон Европын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн хувьд талууд их хэмжээний санал зөрөлдөөнтэй байна. Энэ зөрөлдөөнийг арилгах тийм амар биш гэж” мэдэгдсэн юм.

Хуваалцах