Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ болон Туркийг яриа хэлэлцээний зам сонгохыг уриалав

Хоёр улсын харилцааны энэхүү таагүй байдалтай холбогдуулан Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ОХУ, Туркийн хоорондын хурцадмал байдлыг намжаах

В.
В.Ариунчимэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ болон Туркийг яриа хэлэлцээний зам сонгохыг уриалав
ОХУ болон Туркийг яриа хэлэлцээний зам сонгохыг уриалав. Зураг: МҮОНРТ

Хоёр улсын харилцааны энэхүү таагүй байдалтай холбогдуулан Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ОХУ, Туркийн хоорондын хурцадмал байдлыг намжаах хамгийн тохирох арга зам нь яриа хэлэлцээ гэж үзэж байна.

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев төв телевизээрээ өгсөн ярилцлагадаа "Одоогийн энэ зөрчил Орос, Туркийн аль алинд нь ашиггүй" гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Казахстан, ОХУ-ын хувьд Евразийн эдийн засгийн холбооны гишүүд бөгөөд ойрын холбоотон орнууд юм.

Мөн Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко, Киргизстаны ерөнхийлөгч Алмазбек Атанбаев нар Москва, Анкарагийн хооронд яриа хэлэлцээ явуулахыг уриалсан байна. Беларус, Киргизстан хоёр мөн л Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Туркийн армийнхан байлдааны онгоцыг нь сөнөөсний хариуд Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоогоод байгаа бөгөөд өчигдөр ОХУ-ын байлдааны хөлөг Туркийн загас агнуурын онгоц анхааруулгыг нь үл ойшоон хэт ойртож ирсний хариуд анхааруулга болгож гал нээсэн нь хоёр улсын харилцааг улам ярвигтай болгох төлөвтэй байна.

Хуваалцах