ОХУ: “COVID-19”-ээр нас барагсдын тоо эрс буурчээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Оросод 85 хүн шинэ коронавирусээр нас барснаар нийт, нас барагсдын тоо 12400- д хүрсэн байна. ОХУ-д "COVID-19"-ийн халдвар эрс нэмэгдсэн
Мэдээллийн алба

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Оросод 85 хүн шинэ коронавирусээр нас барснаар нийт, нас барагсдын тоо 12400- д хүрсэн байна. ОХУ-д "COVID-19"-ийн халдвар эрс нэмэгдсэн 5 дугаар сараас хойш нас барагсдын тоо нэг хоногт 85-д хүрч буурсан тохиолдол анх удаагаа ийнхүү бүртгэгджээ.
Үүнээс гадна өнгөрсөн 24 цагийн дотор ОХУ-д “COVID-19”-ийн халдварын 5940 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш халдвар авагсдын тоо 6000-д хүрээгүй анхны тохиолдол энэ болж байгаа юм.


















