ОХУ-д 3,5 сая иргэн хууль бусаар амьдардаг
ОХУ-ын Гадаадын иргэдийг хариуцах байгууллагын орлогч дарга Дмитрий Демиденко сэтгүүлчдэд мэдээллээ.
Б.
Б.Жамбалдорж
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

ОХУ-ын Гадаадын иргэдийг хариуцах байгууллагын орлогч дарга Дмитрий Демиденко сэтгүүлчдэд мэдээллээ. ОХУ-ын Цагаачлалын албаны мэдээгээр Орост нийтдээ 11 сая гадаадын иргэн байдаг бөгөөд тэднээс 4,3 сая нь суралцахаар очжээ.
Мөн хоёр сая орчим иргэн ажлын эрхтэйгээр ажилладаг. Харин ажиллахаар очоод бичиг баримтаа сунгуулаагүй үлдсэн 3,5 сая гадаадын иргэн хууль бусаар амьдарч байгаа аж.
Хуваалцах


















