Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өссөн хэвээр байна

ОХУ-д коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 165 мянгаар нэмэгдэж, нийт халдварын тоо 12 сая давсан тухай тус улсын цар тахалтай

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өссөн хэвээр байна
ОХУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өссөн хэвээр байна. Зураг: МҮОНРТ

ОХУ-д коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 165 мянгаар нэмэгдэж, нийт халдварын тоо 12 сая давсан тухай тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штабаас мэдээлжээ.

Москва хотын дарга Сергей Собянин “Коронавирусээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 15 хувиар нэмэгдсэн” тухай мягмар гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. Оросын эрх баригчид халдварын тохиолдол ихэссэн энэ үед аль болох хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байж, хол хорио тогтоох саналыг удаа дараа няцаасаар байгаа юм.

Одоогоор тус улсад коронавирусээр өвчилсөн иргэд долоо хоногийн турш өөрийгөө тусгаарлах ёстой гэсэн журам хэрэгжиж байна. ОХУ нэгдүгээр сараас эхлэн 12-17 насны хүүхдүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн бага тунтай “Спутник М” вакцинаар дархлаажуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 146 сая хүн амтай тус улсын тал хувь нь л бүрэн вакцинжуулалтад хамрагдаад байна.

Хуваалцах