ОХУ-д дараалсан дэлбэрэлт боллоо
ОХУ-ын зүгээс бүхий л тээврийн хэрэгслүүдэд онцгой байдал зарласан бөгөөд үүнд хэдэн зуун мянган цэрэг, цагдааг татан оролцуулаад байна.
Мэдээллийн алба

Өнгөрөгч амралтын өдөр ОХУ-ын Волгоград хотын гал тэрэгний буудалд амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлж, 17 хүн аминд хүрсэн. Харин үүнээс нэг өдрийн дараа буюу өчигдөр өглөө Волгоградын троллейбусанд дэлбэрэлт болсны улмаас 10 хүн амь үрэгдэж, 10 хүн гэмтэж бэртжээ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар 08:23 цагт Волгоград хотын "Качиньский" захын ойролцоо болжээ. Худалдааны энэ зах нь өмнөх халдлага болсон галт тэрэгний буудлаас нэг орчим км зайтай байдаг аж.
Энэхүү дараалсан дэлбэрэлтийн талаар олон улсын шинжээчид өөр өөрсдийнхөө байр суурийг хэдийнээ илэрхийлээд эхэлжээ. Тухайлбал ОХУ-ын Сочи хотноо удахгүй болох өвлийн олимпийг зарим нь эсэргүүцэн Путинд барьж буй Зул сарын бэлэг гэж байгаа бол зарим нэг нь Чеченийн салан тусгаарлагчдын урьдчилсан сануулж байсан гэнэтийн дайралтуудын үргэлжлэл гэнэ.
ОХУ-ын зүгээс бүхий л тээврийн хэрэгслүүдэд онцгой байдал зарласан бөгөөд үүнд хэдэн зуун мянган цэрэг, цагдааг татан оролцуулаад байна.


















