ОХУ-д дуунаас хурдан пуужингийн туршилт амжилттай болжээ
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Циркон” пуужингийн туршилтыг харуулсан бичлэгийг лхагва гарагт олон нийтэд дэлгэсэн байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Циркон” пуужингийн туршилтыг харуулсан бичлэгийг лхагва гарагт олон нийтэд дэлгэсэн байна. Дууны хурдаас 8 дахин илүү хурдтай аялах чадавхтай пуужинг байлдааны усан онгоцноос харважээ.
Туршилт амжилттай болсон талаарх илтгэлийг генерал Валерий Герасимов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд онлайнаар тавьсан байна. Тэрбээр “Циркон” пуужин 450 км-ыг 4 минут 30 секунд туулсан амжилт үзүүлснийг цохон тэмдэглэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин туршилт амжилттай болсон нь Оросын батлан хамгаалах төдийгүй бүх улс орон даяар чухалд тооцогдох үйл явдал гэж сайшаан магтжээ.


















