Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-д энэ оны эцэст facebook хаагдаж магадгүй байна

Олон нийтийн алдарт Фэйсбүүк сүлжээг Орост энэ оны эцэс гэхэд хааж магадгүй байна. Энэ тухай Роскомнадзор буюу Оросын хяналт шалгалтын хорооны тэргүүн Александр Жаров мэдэгдсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-д энэ оны эцэст facebook хаагдаж магадгүй байна
ОХУ-д энэ оны эцэст facebook хаагдаж магадгүй байна. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн алдарт Фэйсбүүк сүлжээг Орост энэ оны эцэс гэхэд хааж магадгүй байна. Энэ тухай Роскомнадзор буюу Оросын хяналт шалгалтын хорооны тэргүүн Александр Жаров мэдэгдсэн юм. Бүр тодруулбал олон нийтийн энэ сүлжээ эрхлэгч Фэйсбүүк компанийн удирдлага Оросын нутаг дэвсгэр дэх Орос хэрэглэгчдийн мэдээллийг хадгалахыг зөвшөөрөхгүй бол тус сүлжээг хаана хэмээн тэрээр мэдэгдсэн байна.

Мөн Оросын хяналт шалгалтын хорооныхныг Фэйсбүүкт тусгай хандаж хяналтаасаа алдчихсан гэдэг шүүмжлэл байнга гардгийг тэрээр сануулсан. Гэхдээ Фэйсбүүк компанийг Оросын хууль тогтоомжуудыг дагадаг болгохын тулд арга хэмжээнүүд авч байгаагаа мэдэгдсэн юм. Оросын талаас Фэйсбүүкийнхэнд хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм байна. Юуны түрүүнд Оросын иргэдийн мэдээллийг хадгалж, аюулгүй байдлыг нь хангах, 2 рт хориотой мэдээллүүдийг устгах шаардлага тавьдгийг сануулж байна. Энэ бүхнийг хуулийн дагуу биелүүлэхгүй гэвэл Орост Фэйсбүүкийг бүр хаах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна. Оросын хяналтын байгууллагынхан Фэйсбүүкийн Орос хэрэглэгчдийн мэдээлэл мөн алдагдсан эсэхийг тодруулахаар чармайж байгаа м байна. Английн Кембриж аналитик компанид Фэйсбүүк 80 сая хэрэглэгчийнхээ мэдээлэл алдсаныг хүлээн зөвшөөрч улмаар үндэслэгч нь Конгрессын сонсголд хүртэл дуудагдаж байсан билээ.

Түүнчлэн Оросын хяналтын хорооны тэргүүн Александр Жаров Орост телеграмм мэссэнжерийг хаасантай холбоотойгоор Гүүгл, Амазон компаниуд Орост үлдэх эсэхээ шийдэхээр хэлэлцэж байгаа тухай мэдээлсэн юм. Өнгөрсөн 13 ны өдөр Москва хотын Таганскийн шүүх Оросын хяналтын хорооны нэхэмжлэлийг хэлэлцээд Телеграмм мэссэнжерийг тус улсад блоклох шийдвэр гаргасан. Энэ дагуу 16 мянган хаягийг нь блоколж устгаад байгаа юм байна. Гол нь Телеграммыг Орост хориотой мэдээ мэдээлэл тарааж байна гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргуулсан юм.

Хуваалцах