ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-нд болно
Ирэх сарын 18-нд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Тэгвэл Европын орнуудад Оросын иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах асуудлаарх зөвлөгөөнийг Оросын сонгуулийн төв хороо, Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Мэдээллийн алба

Тодруулбал, Европын орнууд дахь ОХУ-ын элчин сайдын яам, консулын газрын ажилтнуудад зориулсан сургалт зөвлөгөөн Берлинд болж байна. Өмнө нь тусгаар улсуудын хамтын нөхөрлөл болоод Балтийн орнууд, Абхази, Өмнөд Осети, Израиль, Скандинавын орнууд дахь элчин сайдын яам, консулын ажилтнуудад зориулсан ийм сургалт зөвлөгөөнийг Москвад зохион байгуулж байсан юм.
Сүүлийн мэдээгээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах 385 хэсэг хороог дэлхийн 145 оронд эмхлэн байгуулаад байгаа юм байна. Оросын сонгуулийн төв хорооны тэргүүний мэдэгдсэнээр хилийн чанадад ажиллаж амьдардаг Оросын иргэдийн саналыг авах хэсэг хороодын тоог 400 д хүргэх боломжтой. Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа Оросын сонгогчдод зориулж 1,8 сая хуудас хэвлүүлэхээ өмнө нь мэдэгдэж байсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар нийтдээ 111,4 сая саналын хуудсыг хэвлэх юм байна.