Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-д гашуудал зарлалаа

Өнгөрсөн мягмар гарагт Москвагийн метрод галт тэрэг замаасаа гарч осолдсоны уршгаар 20 гаруй хүн амь үрэгдэж, ослын үеэр гэмтэж бэртсэн хүний тоо 160 гаруй болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-д гашуудал зарлалаа
ОХУ-д гашуудал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн мягмар гарагт Москвагийн метрод галт тэрэг замаасаа гарч осолдсоны уршгаар 20 гаруй хүн амь үрэгдэж, ослын үеэр гэмтэж бэртсэн хүний тоо 160 гаруй болсон. Энэхүү гамшигт явдал тохиолдсонтой холбогдуулан өнөөдөр ОХУ даяар гашуудал зарлаад байна.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, “Энэ ослоор амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэн, найз нөхдөд Владимир Путин гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүст хурдан эдгэрэхийг хүслээ” хэмээн түүний бие төлөөлөгч мэдэгдэв.

Хуваалцах