Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-д онгоц осолджээ

ОХУ-ын Онцгой байдлын яамны бүсийн хэлтсээс “L-410 турболет” хос хөдөлгүүрт богино зайн зорчигч тээврийн онгоц осолдсон талаар мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-д онгоц осолджээ
ОХУ-д онгоц осолджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Онцгой байдлын яамны бүсийн хэлтсээс “L-410 турболет” хос хөдөлгүүрт богино зайн зорчигч тээврийн онгоц осолдсон талаар мэдээллээ. Онгоцонд хоёр нисгэгч, таван зорчигч явжээ. Тэдний дундаас нэг хүүхэд л амьд үлдсэн тухай мэдээлж байсан бол "Тасс" агентлаг найман хүний долоо нь нас барж, нэг хүүхэд амьд үлдсэн гэж уламжиллаа.

Мэдээлэлд өгүүлснээр Кабаровскийн бүсийн удирдлагын төвөөс гарсан онгоц нисэх буудлаас хоёр км-ийн зайтай суурин газар унажээ. Мөн онгоцны их бие ямар ч ноцтой хохирол амсаагүй гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны бүсийн хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. Зорчигчдын тоог бүрэн тогтоож амжаагүй байгаа юм байна.

Хуваалцах