Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОХУ-д сурах оюутны тоог нэмэгдүүлнэ

Хэлэлцүүлгийн үеэр ойн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах, энэ чиглэлээр ОХУ-д суралцах монгол оюутны квотын тоог нэмэгдүүлэх саналыг дэмжиж, шийдвэрлэх боломжтой гэдгээ ОХУ-ын талаас мэдэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-д сурах оюутны тоог нэмэгдүүлнэ
ОХУ-д сурах оюутны тоог нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, ОХУ-ын Ойн аж ахуйн салбарын хамтын ажиллагааны зөвлөлдөх II уулзалт Улаанбаатар хотноо боллоо.

Уулзалтаар хил дагуух бүс нутгийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх менежментийг боловсронгуй болгох, түймрийн статистик мэдээ, хохирол тооцох нэгдсэн үзүүлэлт, аргачлалыг боловсруулах, тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах талаар нэгдсэн тохиролцоонд хүрсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр ойн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах, энэ чиглэлээр ОХУ-д суралцах монгол оюутны квотын тоог нэмэгдүүлэх саналыг дэмжиж, шийдвэрлэх боломжтой гэдгээ ОХУ-ын талаас мэдэгдлээ.

Хуваалцах