Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын анхааралд...

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальков, Засгийн газрын даргын орлогч Т.Голикова нарын тэргүүлсэн Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын анхааралд...
ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын анхааралд.... Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальков, Засгийн газрын даргын орлогч Т.Голикова нарын тэргүүлсэн Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штаб нь тухайн улстай агаарын харилцаа нээсэн эсэхээс үл хамааран гадаад оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөх тухай Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гадаад хэргийн яам болон Холбооны хяналтын “Роспотребнадзор” албанаас хамтран гаргасан хүсэлтийг хүлээн авч, дээрх үйл ажиллагаанд холбогдох зохицуулалтыг боловсруулж эхэлсэн талаар наймдугаар сарын 20-ны өдөр мэдэгдэв.

Мэдэгдэлд ОХУ-д ирэн үргэлжлүүлэн суралцах гадаадын оюутнууд /насанд хүрсэн/ сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдах боломжтой, тодорхой шалтгааны улмаас биечлэн ирж чадахгүй оюутнууд зайны /цахим хэлбэрээр/ сургалтад хамрагдах нөхцөлөөр үргэлжлүүлэн хангагдах талаар тус тус дурдсан байна.

Гадаадын оюутнуудыг хилээр хэрхэн нэвтрүүлэх асуудлаарх ОХУ-ын холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, зохицуулалт одоогоор хараахан гараагүй байгаа бөгөөд энэ талаар тодорхой мэдээлэл гармагц ГХЯ-наас мэдэгдэх болно.

Хуваалцах