Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ-д цар тахлын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ

ОХУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна. Тус улсад сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний 37930 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдсэн нь тахал эхэлснээс хойших хамгийн өндөр тоо боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-д цар тахлын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ
ОХУ-д цар тахлын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна. Тус улсад сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний 37930 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдсэн нь тахал эхэлснээс хойших хамгийн өндөр тоо боллоо.

Мөн өнгөрсөн 24 цагийн байдлаар 1,069 хүн коронавириусний халдварын хүндрэлээр нас баржээ. ОХУ цар тахлын халдвар улам нэмэгдэж байгаатай холбогдуулан 10 дугаар сарын 28-наас 11 сарын 7-ийг хүртэл ажлын бус өдөр хэмээн зарласан. Дээрх хугацаанд Москва хотод хөл хорио тогтоож байгаа бөгөөд Курск, Нижний Новгород, Новгород, Перм, Самара, Воронежд өчигдрөөс “ажлын бус” өдрүүд эхэлсэн байна.

ОХУ-д нийтдээ 8.2 сая гаруй хүн коронавирусний халдвар авсан бөгөөд 231 669 хүн нас баржээ. Тус улсын засгийн газар халдварын тархалт нэмэгдэж, нас баралтынөсч байгаа нь вакцинжуулалтын түвшин бага, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд олон нийтийн оролцоо сул байгаагаас хэмээн мэдэгдсэн байна.

Одоогоор ОХУ даяар 45 сая хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан бөгөөд энэ нь нийт хүн амын гуравны нэг юм. ОХУ-д коронавирусний эсрэг вакцины нөөц хангалттай байгаа ч вакцинд хамрагдах иргэдийн идэвх сул байгаа тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Хуваалцах