Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд...

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг ирүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ-д зорчих иргэдийн анхааралд...
ОХУ-д зорчих иргэдийн анхааралд.... Зураг: МҮОНРТ

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг ирүүллээ.

Мэдээлэлд ОХУ-д зорчих гадаадын иргэд ПГУ шинжилгээний сөрөг хариу гарснаас хойш 48 цагийн дотор тус улсад нэвтрэх эрхтэй бөгөөд нотлох баримт, тодорхойлолтыг биедээ авч явахыг анхааруулсан байна.

Энэхүү бичиг баримт, нотолгоо нь англи хэлээр байж болно. Эсвэл бичиг баримт, нотолгоог орос хэлэнд орчуулж, тус Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дэргэдэх нотариатаар баталгаажуулах юм.

Харин эх орондоо буцаж байгаа тус улсын иргэдийн хувьд ПГУ шинжилгээг ОХУ-д өөрийн оршин суугаа хаягаар өгөх юм байна.

Хуваалцах