Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Эмнестийн тайланг үгүйсгэлээ

Олон улсын хүний эрхийн "Эмнести Интернэшнл" байгууллага ОХУ-ын Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагааны талаар гэрчүүдээс мэдээлэл цуглуулж, тайлан нийтэлсэн талаар бид мэдээлсэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Эмнестийн тайланг үгүйсгэлээ
ОХУ Эмнестийн тайланг үгүйсгэлээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хүний эрхийн "Эмнести Интернэшнл" байгууллага ОХУ-ын Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагааны талаар гэрчүүдээс мэдээлэл цуглуулж, тайлан нийтэлсэн талаар бид мэдээлсэн. Тус байгууллага энэхүү тайландаа Оросын онгоцуудыг энгийн иргэд оршин суудаг бүсэд агаараас цохилт өгч, 200 гаруй хүний аминд хүрсэн гэж буруутгаад байгаа юм.

Харин Оросын Батлан хамгаалахын яам дээрх тайланг нарийн тодорхой мэдээлэл дутмаг, шинэ содон зүйлгүй гэж дүгнэсэн байна. "Эмнести Интернэшнл"-ийн тайланд нийтэлсэнчлэн Орос улс энгийн иргэдийн эсрэг задардаг тэсрэх бөмбөг хэрэглэсэн удаагүй гэдгийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Их Британид төвтэй "Эмнести Интернэшнл" байгууллага Сирийн Хомс, Хама, Идлиб, Латакия, Алеппо гэсэн 5 хотод гэрчүүдтэй ярилцлага хийсний дараа Орос улс Сири дэх агаарын цэргийн ажиллагаагаараа олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна гэж дүгнээд байгаа юм. Дашрамд сануулахад, зөвхөн Орос төдийгүй АНУ тэргүүтэй агаарын цэргийн эвслийн онгоцууд ч Сирид агаараас цохилт өгөхдөө энгийн иргэдийн аминд хүрч байна гэх зэмлэлд өртсөөр ирсэн юм. Иймээс эвслийн эдгээр орнуудын агаарын цэргийн ажиллагааны талаар мөн судалгаа хийнэ гэдгээ Эмнести мэдэгдсэн байна.

Хуваалцах