Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Францаас уучлал гуйв

ОХУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр ОХУ-ын Төрийн думын дарга Сергей Наришкин тэргүүтэй төлөөлөгчид сууж явсан зорчигч тээврийн онгоцтой цэргийн онгоц нь хэтэрхий ойрхон зөрлөө гэсэн үндэслэлээр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Францаас уучлал гуйв
ОХУ Францаас уучлал гуйв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр ОХУ-ын Төрийн думын дарга Сергей Наришкин тэргүүтэй төлөөлөгчид сууж явсан зорчигч тээврийн онгоцтой цэргийн онгоц нь хэтэрхий ойрхон зөрлөө гэсэн үндэслэлээр Францын Элчин сайдыг дуудаж тайлбар шаардсаныхаа төлөө дипломат шугамаар уучлалт гуйсан байна.

Оросын Гадаад хэргийн яам Швейцари улсад чуулга уулзалзалтад оролцох Оросын өндөр дээд албаны төлөөлөгчдийг тээвэрлэж явсан зорчигч тээврийн онгоцтой Францын агаарын хүчний онгоц мөргөлдөх шахам зайнд зөрж өнгөрсөн гэсэн мэдээллийг хөлгийн багийнхнаасаа авсан. Үүний дараа Францын Элчин сайдыг дуудаж, үүнд тайлбар шаардсан. Гэвч мэдээллийг дахин нягталсны дараа Оросын онгоц Францын онгоц бус Швейцарийн агаарын хүчний онгоцтой хэтэрхий ойрхон зөрсөн болохыг тогтоож, улмаар Францын талаас уучлалт гуйжээ.

Нэгэнт Швейцарийн онгоц болохыг тогтоосон учраас Швейцарийн талаас албан ёсны тайлбар хүлээж байгаа гэдгээ Москвагийн эрх баригчид мэдэгдэж байна.

Хуваалцах