ОХУ гадаадаас 50 тэрбум рубль буцаан оруулж иржээ
ОХУ-ын Санхүүгийн мэдээллийн албаны дарга Юрий Чиханчин Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ “Шүүхийн байгууллагын тусламжтайгаар гадаадаас 50 тэрбум рубль буцаан оруулж ирж чадлаа” гэж хэлсэн байна. Тэрбээр “Манай байгууллагын чиг үүрэгт мөнгө угаасан, терроризм, үй олноор хөнөөх зэвсэг бүтэ
Мэдээллийн алба

ОХУ-ын Санхүүгийн мэдээллийн албаны дарга Юрий Чиханчин Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ “Шүүхийн байгууллагын тусламжтайгаар гадаадаас 50 тэрбум рубль буцаан оруулж ирж чадлаа” гэж хэлсэн байна. Тэрбээр “Манай байгууллагын чиг үүрэгт мөнгө угаасан, терроризм, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхийг санхүүжүүлэх явдалтай тэмцэх байгууллага хоорондын зөвлөлийн үйл ажиллагаа багтсан байдаг учир ийнхүү дээд шүүхтэй хамтарч гадаадаас 50 тэрбум рублийг эргүүлэн авчирч чадлаа” гэсэн байна. Түүнчлэн, төрийн бусад байгууллагуудтай хамтран мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх явдлын эрсдэлийг үнэлэх аргачлалыг боловсруулсэн гэжээ.
Тэрбээр “Үндэсний эрсдэлийг тооцоолох аргачлалыг ашиглан бид авлигатай холбоотой санхүү, зээлийн асуудал, мансууруулах бодисын хууль бус эргэлт, төсвийн хөрөнгийн зориулалтын бус зарцуулалт, терроризмын санхүүжүүлт зэрэг таван үйл ажиллагаанд хяналт тавина” гэсэн байна.


















