ОХУ газрын тосны олборлолтоо бууруулна
Сүүлийн үед ОХУ-Украины дайны улмаас газрын тосны олборлолт, тээвэрлэлтэд саатал үүсч Европын олон оронд нийлүүлэлт тасалдан, үнэ хэт өндөрссөний улмаас ЕХ ОХУ
Мэдээллийн алба

Сүүлийн үед ОХУ-Украины дайны улмаас газрын тосны олборлолт, тээвэрлэлтэд саатал үүсч Европын олон оронд нийлүүлэлт тасалдан, үнэ хэт өндөр болсны улмаас ЕХ ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд хориг арга хэмжээ авсан. Харин ОХУ ирэх сараас эхлэн дахин олборлолтоо бууруулахаар болсноо зарлалаа. Энэ нь Европын талын хоригийн хариу арга хэмжээ болж байна хэмээн олон улсын тоймчид дүгнэж байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак баасан гарагт тус улс 3-р сард газрын тосны олборлолтоо 5 орчим хувиар бууруулна гэж мэдэгдлээ. Энэ нь өдөрт 500 мянган баррелиар багасна гэсэн үг юм. Тэрээр нэмж хэлэхдээ, Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтоосон аливаа улсад бүтээгдэхүүний нийлүүлэлт бүрмөсөн таслагдах болно гэжээ. Тус мэдэгдлийн дараа олон улсын бирж дээр нефтийн үнэ 2,3 хувиар өсөж, нэг баррель нь 86,43 ам.долларт хүрсэн байна. Дээрх мэдэгдэл Европын холбоо Оросын нефтийн салбарын эсрэг хамгийн сүүлийн хориг арга хэмжээ зарласнаас хэдхэн хоногийн дараа болж байна. ЕХ дизель түлш, бензин зэрэг боловсруулсан түлшийг хамруулан ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүнийг далайгаар импортлохыг хязгаарласан хоригоо сунгасан бол 7-ын бүлэг энэ төрлийн бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаар тогтоожээ.
Энэхүү мэдэгдэл нь байлдааны талбарт ОХУ-ын армийн шинэ давлагаатай цаг хугацааны хувьд давхцаж байгааг хэвлэлүүд онцоллоо. ОХУ өнгөрсөн долоо хоногт Киевийн орчим идэвхтэйдовтолгоо явуулж, Украины талаас мэдээлснээр 71 пуужин харвасан гэж байна. Үүнээс 61-ийг нь замаас нь устгаж аюулгүй болгосон байна. Мөн энэ дайралтын үеэр Украины хөрш зэргэлдээ Молдав, Румын улсын агаарын орон зайг пуужин давсан гэж мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан Украины ерөнхийлөгч Зеленский Терроризм хил хязгаарыг ялгаж салгаж ойлгохгүй гэдгийг эндээс харж болно гэж хэлснийгМолдавын албаны эх сурвалжууд давтан, ОХУ-ын энэ үйлдлийг найрсаг бус хэмээн шүүмжилжээ. Харин Румыны эрх баригчид пуужингууд өөрсдийнх нь нутаг дэвсгэр дээгүүр өнгөрснийг хараагүй гэж мэдэгдсэн бол АНУ-ын албаны хүмүүс хоёр улсад шууд заналхийлсэн "ямар ч шинж тэмдэг илрээгүй" гэж мэдэгдсэн байна.


















