Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Их Британийн 50 дипломат ажилтанг албадан гаргахаар шийдвэрлэжээ

ОХУ-ын Гадаад хэргийн яам Их Британийн дипломат төлөөлөгчийн газрын 50 дипломатч, ажилтанг нутаг буцаах шийдвэр гаргасан байна. Энэ тухай Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Их Британийн  50  дипломат ажилтанг албадан гаргахаар шийдвэрлэжээ
ОХУ Их Британийн 50 дипломат ажилтанг албадан гаргахаар шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Гадаад хэргийн яам Их Британийн дипломат төлөөлөгчийн газрын 50 дипломатч, ажилтанг нутаг буцаах шийдвэр гаргасан байна. Энэ тухай Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдээллээ.

Үүний өмнө Москва Британийн 23 дипломат ажилтныг албадан гаргахаар болсон нь Оросын 23 дипломатчийг албадан гаргах Их Британийн шийдвэрийн хариу байсан юм. Өнгөрсөн 3 дугаар сарын 4-ний өдөр Оросын Тагнуулын Ерөнхий газрын офицер асан Скрипаль, түүний охиныг хордуулсан хэрэг Их Британийн Солсбери хотод гарсан. Их Британийн эрх баригчид тэднийг хуучин ЗХУ-д үйлдвэрлэдэг байсан хорт бодисоор хордуулсан хэмээн мэдээлсэн төдийгүй Москваг энэ хэрэгт холбоотой хэмээн буруутгасан юм.

ОХУ-ын тал үүнийг эрс няцаасаар байгаагийн зэрэгцээ химийн зэвсгээ бүрэн устгасныг нь 2017 онд олон улсын ажиглагчид баталгаажуулсныг мэдэгдсэн. Мөн Их Британийн нутаг дэвсгэрт гарсан энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хамтрах хүсэлт гаргасан ч Лондон хүлээн аваагүй. Харин Их Британи "Скрипалийн" гэж тодорхойлох болсон энэ хэрэгтэй холбоотойгоор Оросын 23 дипломат ажилтныг нутаг дэвсгэрээсээ албадан гаргах шийдвэр гаргасан юм. ОХУ ч үүний хариуд 23 дипломат ажилтанг ч нутагт нь буцаах шийдвэр гаргасан төдийгүй Санкт-Петербург дэх Их Британийн Ерөнхий консулын газар болон ОХУ дахь Их Британийн зөвлөлийг хаахаар болжээ.

Хуваалцах