Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

ОХУ, Иран Улс бүтэн багаа олимпод сойно

Мөн АНУ, Казахстан тав, Япон, Узбекистан, Беларусь, Турк, Энэтхэг, Алжир дөрөв, Монгол, Азербайжан, Куба тус бүр гурван тамирчнаа Наран улсад илгээхээр боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ, Иран Улс бүтэн багаа олимпод сойно
ОХУ, Иран Улс бүтэн багаа олимпод сойно. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” зуны олимпын наадамд бөхийн орон болох ОХУ, Ираны баг бүтэн багаараа зодоглохоор боллоо.

Мөн АНУ, Казахстан тав, Япон, Узбекистан, Беларусь, Турк, Энэтхэг, Алжир дөрөв, Монгол, Азербайжан, Куба тус бүр гурван тамирчнаа Наран улсад илгээхээр боллоо.

Дэлхийн эрхийн тэмцээнээс дэлхийн аваргуудаас Сербийн Хетик Цабалов, Гүржийн Бека Ломтазе, олимп, дэлхийн медальтнуудаас Украины Валерий Андрейцев, Туркийн Сонер Демирташ, Азербайжаны Сандро Аминашвили, Словакын Таймураз Салказанов, Беларусийн Владислав Андреев тэргүүтэй олон шилдэг тамирчин эрхээ авч чадаагүй бөгөөд олимпыг цэнхэр дэлгэцээрээ үзэхээс өөр аргагүй болсон юм.

Хуваалцах