Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Иранд стратегийн зэвсэг худалдаална

ОХУ дотооддоо үйлдвэрлэсэн дэвшилтэт технологи бүхий газар агаар ангиллын пуужингаа Иран улсад худалдаалах тухай гэрээг баталжээ. ОХУ-ын төрийн өмчит "Ростек" компанийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Иранд стратегийн зэвсэг худалдаална
ОХУ Иранд стратегийн зэвсэг худалдаална. Зураг: МҮОНРТ

ОХУ дотооддоо үйлдвэрлэсэн дэвшилтэт технологи бүхий газар агаар ангиллын пуужингаа Иран улсад худалдаалах тухай гэрээг баталжээ. ОХУ-ын төрийн өмчит "Ростек" компанийн гүйцэтгэх захирал Сергей Чемезов Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотноо болж буй нисэх хүчний үзэсгэлэнгийн үеэр Иран улстай пуужин худалдаалах тухай гэрээ байгуулснаа зарласан юм.

Энэхүү гэрээний дагуу ОХУ Эс-300 агаарын хамгаалах системийн дэвшилтэт хувилбарыг Иран улсад нийлүүлэх юм байна. ОХУ Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор таван жилийн өмнө Иран улсад Эс-300 агаарын хамгаалах зэвсгээ эскпортлохоо түр зогсоож байсан юм. Гэхдээ Иран дэлхийн хүчирхэг зургаан улстай цөмийн хөтөлбөрөө зогсоох тухай гэрээнд хүрч, Тегеран цөмийн хөтөлбөрөө хязгаарлах үүрэг хүлээсний дараа Москва Иранд зэвсэг худалдаална гэдгээ зарласан юм.

Мөн ОХУ стратегийн зэвсэг Эс-300-гаас гадна түүний дараагийн шинэ загвар Эс-400-г Саудын Араб улсад худалдаалахаар яриа хэлэлцээ төлөвлөгөөний дагуу явж байгааг мэдэгдэж байна. Хэрвээ Москва Эр-Риядтай стратегийн зэвсгээ худалдаалахаар тохирч, гэрээ байгуулвал гэрээний өртөг 20 тэрбум америк доллар байх юм. Судлаачдын хувьд ОХУ Сирийн нутаг дэвсгэрт Исламын улс бүлэглэлийн байрлалуудад агаарын цохилт өгөхийн хажуугаар зэвсгийн экспортоо нэмэгдүүлэх замаар Ойрхи Дорнодод байр сууриа бэхжүүлэхийг зорих боллоо гэж дүгнэж байна.

Хуваалцах