ОХУ жил бүр 1.16 тэрбум ам.долларыг олон улсын хөгжлийн төслүүдийн санхүүжилтэд зориулна
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва жил бүр 1.16 тэрбум ам.долларыг олон улсын хөгжлийн төслүүдийн санхүүжилтэд хуваарилахыг мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва жил бүр 1.16 тэрбум ам.долларыг олон улсын хөгжлийн төслүүдийн санхүүжилтэд хуваарилахыг мэдэгдсэн байна.
Тэрбээр ОХУ тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд болон бусад улс орнуудын хөгжлийн төслүүдийн санхүүжилтээ эрс нэмэгдүүлснийг онцлон мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд хямрал мөргөлдөөн байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад тус улс их хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлдгийг тэмдэглэн хэлсэн байна.
Түүнчлэн ОХУ-д байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд олон улс орноос тусламж дэмжлэг үзүүлэх санал тавьдаг ч тус улсад гадны тусламж шаардлагагүй гэдгийг Сергей Лавров ярилцлагадаа онцолсныг "Интерфакс" иш татан мэдээлсэн байна.


















