ОХУ хөл хорионы журамыг зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргаж болзошгүй...
Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор тогтоосон хөл хориог үл тоомсорлосон гадаадын иргэдийг албадан гаргаж болзошгүй гэдгийг
Мэдээллийн алба

Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор тогтоосон хөл хориог үл тоомсорлосон гадаадын иргэдийг албадан гаргаж болзошгүй гэдгийг Оросын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова пүрэв гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр анхааруулжээ.
Москва хотод Хятад иргэдийг албадлагын журмаар хөл хорионд оруулсан мэдээлэл үүнээс өмнө гарч байсан. Оросын Гадаад Хэргийн Яам зөвхөн Хятад иргэдээр зогсохгүй бусад улс орны иргэдийг ч хянан ажиглаж байгааг гэдгийг дуулгажээ.


















