Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ хүүхдэд тамхи худалдахад хүлээлгэх хариуцлагыг чангатгав

Оросын Холбооны зөвлөл хүүхдэд тамхи, электрон тамхи, усан тамхи зэрэг бүх төрлийн тамхи худалдвал 2 сая хүртэл рублийн торгууль ногдуулах хууль баталсан байна. Насанд хүрээгүй хүмүүст тамхи болон никотин агуулсан бүтээгдэх

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ хүүхдэд тамхи худалдахад хүлээлгэх хариуцлагыг чангатгав
ОХУ хүүхдэд тамхи худалдахад хүлээлгэх хариуцлагыг чангатгав. Зураг: МҮОНРТ

Оросын Холбооны зөвлөл хүүхдэд тамхи, электрон тамхи, усан тамхи зэрэг бүх төрлийн тамхи худалдвал 2 сая хүртэл рублийн торгууль ногдуулах хууль баталсан байна. Насанд хүрээгүй хүмүүст тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүн, тэдгээрийн төхөөрөмж хэрэгсэл эсвэл үйлдвэрлэлийн түүхий эд худалдан борлуулах нөхцөлд ногдуулах торгуулийг хувь хүн бол 60 мянгаас 300 мянган рубль буюу 2,1-10 сая хүртэл төгрөг, албан тушаалтан бол 300-700 мянган рубль буюу 10-24,5 сая хүртэл төгрөг, хуулийн этгээд бол 600 мянгаас 2 сая хүртэл рублиэр торгохоор чангатгасан байна.

Орост электрон тамхийг 2023 оны 4 сараас хүүхдэд худалдахыг хориглосон. Гэвч Оросын Төрийн Думд электрон тамхийг бүрмөсөн хориглох тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа юм байна. Харин Оросын засгийн газар бүрмөсөн хориглох нь электрон тамхины хууль бус эргэлтийг нэмэгдүүлж болзошгүй хэмээн энэ санаачилгын эсрэг байр суурь илэрхийлжээ.

Хуваалцах