ОХУ, Хятад улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавилаа
ОХУ, Хятад улсууд Сирийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол хориг тавьсан байна. Энэ тогтоолд Сирийн Алеппо хотод 7 өдрийн туршид гал зогсоохыг уриалсан байсан юм.
Мэдээллийн алба

ОХУ, Хятад улсууд Сирийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол хориг тавьсан байна. Энэ тогтоолд Сирийн Алеппо хотод 7 өдрийн туршид гал зогсоохыг уриалсан байсан юм. АНУ, Их Британийн төлөөлөгчид тус хотод энгийн иргэд олноороо амиа алдаж байхад байлдааны давуу талаа хадгалж үлдэхийг чармайлаа хэмээн ОХУ-ыг буруутгасан байна.
Сирийн сөрөг хүчний эвслийнхэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санал хураалтын дараа гал зогсоох үүрэг хариуцлага тус зөвлөлийн гишүүдэд оногдож байгааг мэдэгдсэн байна. Тогтоолын төлийг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн 11 орон дэмжсэн байна. Харин ОХУ, Хятад, Венесуэл улсууд эсэргүүцсэн санал өгсөн бол Ангол улс түтгэлзжээ. НҮБ дахь ОХУ-ын суурин төлөөлөгч Виталий Чуркин АНУ-ын санаачилгаар энэхүү тогтоолын төслийн санал хураалтыг явуулсан төдийгүй тус улс төслийг боловсруулагчдад ихээхэн дарамт шахалт үзүүлж байсныг мэдэгдсэн байна.
Мөн тэрээр Алеппод эвлэрэл тогтоох шийдвэрийг АНУ, ОХУ-ын яриа хэлэлцээний үр дүнд гаргах л боломжтойг сануулсны зэрэгцээ ийм яриа хэлэлцээ л тодорхой үр дүнд хүргэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл нэмэлт дарамт шахалт үзүүлэлгүйгээр тодорхой шийдэл гаргах яриа хэлэлцээнд цаг олгох ёстой гэж үзэж байна. Түүний мэдэгдэж байгаагаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар ийм тодорхой үр дүнд хүрэхээр яриа хэлэлцээ хийж байгаа юм байна.
Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын батлан хамгаалахын яамнаас Алеппогын орчимд тус улсын 2 сувилагч амиа алдсаныг мэдээлсэн. Түүнчлэн үүний хариуцлагыг Барууны орнуудад ч тохож байгаагаа мэдэгдсэн юм. Харин барууны орнууд Алеппо хотод энгийн иргэд амиа алдаж байгаад ОХУ-ыг буруутгаж байлдааны ажиллагаагаа зогсоохыг шаардсаар байгаа билээ.


















