ОХУ Хятадад нефть нийлүүлнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай хийсэн дээд хэмжээний уулзалтаар ОХУ Казахстанаар дамжуулан Хятад руу нефть нийлүүлэхээр тохиролцлоо.
Мэдээллийн алба

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай хийсэн дээд хэмжээний уулзалтаар ОХУ Казахстанаар дамжуулан Хятад руу нефть нийлүүлэхээр тохиролцлоо.
Хоёр орны нефтийн бүтээгдэхүүн гаалийн татваргүй нийлүүлэх гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2014 оноос дахин шинэ гэрээ байгуулна.
Шинэ гэрээний дагуу ОХУ Казахстан улсаар дамжуулан Хятадад 10 жилийн турш нефть нийлүүлэх бөгөөд Казахстан улсад тээврийн зардлыг төлөх юм.


















