Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ коронавирусний вакцинд хамрагдсан иргэддээ цахим батламж олгоно

ОХУ коронавирусний вакцинд хамрагдсан иргэддээ цахим батламж олгохоор болсныг тус улсын эрүүл мэндийн сайд мэдэгждээ. Тус улсын иргэд 1-р сарын нэгнээс эхлэн коронавирусний вакцинд хамрагдсан иргэд цахимаар вакцин хийлгэснийг нотлох батламжийг цахим сайтаар хүлээн авах боломжтой болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ коронавирусний вакцинд хамрагдсан иргэддээ цахим батламж олгоно
ОХУ коронавирусний вакцинд хамрагдсан иргэддээ цахим батламж олгоно. Зураг: МҮОНРТ

ОХУ коронавирусний вакцинд хамрагдсан иргэддээ цахим батламж олгохоор болсныг тус улсын эрүүл мэндийн сайд мэдэгждээ. Тус улсын иргэд 1-р сарын нэгнээс эхлэн коронавирусний вакцинд хамрагдсан иргэд цахимаар вакцин хийлгэснийг нотлох батламжийг цахим сайтаар хүлээн авах боломжтой болжээ. ОХУ өнгөрсөн сард спутики ви вакциныг нийтэд хэрэглэж эхэлсэн. Уг вакцины аюулгүй байдал, үр нөлөөг бататгахын тулд 10 гаруй мянган хүнээс шинжилгээ авах үйл явц одоо өрнөж байна. Эрүүл мэндийн сайдынх нь мэдэгдсэнээр тус улсад 800 гаруй мянган хүнийг вакцинд хамруулж, 1,5 сая тун вакциныг мужуудад тараасан байна.

Эхний ээлжид эмч эмнэлгийн ажилтан, багш нарыг вакцинд хамруулж байна. Өнгөрсөн 7 хоногт Оросын эрүүл мэндийн яам Спутиникви вакциныг 60-аас дээш насныханд хийхийг зөвшөөрсөн. Орос нь ковид-19 цар тахлын халдварт тохиолдлын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байна. Тус улсад өнгөрсөн намраас эхлэн цар тахлын дэгдэлт нэмэгдсэн ч эрх баригчид нь хөл хорио тогтоох, бизнесийн үйл ажиллагааг зогсоохын эсрэг бодлого баримталж байна.

Хуваалцах