ОХУ олимпийн медалийн эздийг тэргүүлж эхэллээ
Өнөөдөр ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн Олимпийн ХХII наадмын сүүлчийн өдөр. Тус наадамд оролцож байгаа 88 орноос ОХУ арван нэгэн алт, арван мөнгө, найман хүрэл нийт 29 медальтай тэргүүлж эхэллээ.
Мэдээллийн алба
Өнөөдөр ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн Олимпийн ХХII наадмын сүүлчийн өдөр. Тус наадамд оролцож байгаа 88 орноос ОХУ арван нэгэн алт, арван мөнгө, найман хүрэл нийт 29 медальтай тэргүүлж эхэллээ. Норвеги улс арван нэгэн алт, таван мөнгө, арван хүрэл нийт 26 медальтай жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна. Канад улс есөн алт, арван мөнгө, таван хүрэл нийт 24 медальтайгаар гуравдугаар байрт оржээ. Харин Олимпийн наадмын хүчтэй өрсөлдөгч ХБНГУ өнөөдрийн байдлаар найман алт, зургаан мөнгө, таван хүрэл нийт 19 медальтайгаар жагсаалтын зургаад бичигджээ. Өвлийн спортын төрлүүдээр шилдэгт орох АНУ улсын баг тамирчид есөн алт, долоон мөнгө, арван нэгэн хүрэл медаль хүртэн, одоогоор жагсаалтын дөрөвт ороод байна.
Өвлийн Олимпийн ХХII наадмаас медаль авсан 26 улсыг жагсаавал:
(1).jpg)


















