Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Олон улсын эрүүгийн шүүхийн тухай гэрээнээс гарахаар боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын эрүүгийн шүүхийн тухай гэрээнээс улс орноо гаргах шийдвэрт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч Путины энэ шийдвэрт тэмдэглэснээр тус гэрээнээс ОХУ-ыг гаргах санаачлагыг тус улсын хууль зүйн яамнаас гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ  Олон улсын эрүүгийн шүүхийн  тухай  гэрээнээс гарахаар боллоо
ОХУ Олон улсын эрүүгийн шүүхийн тухай гэрээнээс гарахаар боллоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын эрүүгийн шүүхийн тухай гэрээнээс улс орноо гаргах шийдвэрт гарын үсэг зурлаа. Ерөнхийлөгч Путины энэ шийдвэрт тэмдэглэснээр тус гэрээнээс ОХУ-ыг гаргах санаачлагыг тус улсын хууль зүйн яамнаас гаргасан байна.

Энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч Путин гарын үсэг зурсан даруйд хүчин төгөлдөр болж байгаа юм. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яаманд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад энэ талаар мэдэгдэх үүргийг өгөөд байгаа юм байна. Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Фату Бенсуда өнгөрсөн мягмар гарагт мэдэгдэхдээ тус шүүх Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэнийг Украин улсын газар нутгийг эзлэн түрэмгийлсэн явдал хэмээн үзсэнийг мэдэгдсэн байна.

Тэрээр тус шүүхийн мөрдөгчид Украины зүүн өмнөд нутаг дахь зэвсэгт бүлэглэлийнхнийг ОХУ үнэхээр хяналтдаа байлгадаг эсэхийг шалгаж тогтоохоор ажиллаж байна гэсэн юм. Хэрэв мөрдөгчид тийм гэсэн хариултыг өгвөл Украины зүүн өмнөд нутагт болж байгаа үйл явдлыг ОХУ-тай оролцоотой зэвсэгт мөргөлдөөн гэдгийг хүлээн зөвшөөрөх болно хэмээн мэдээлсэн байна. Тиймээс Москва олон улсын шүүх хүлээлгэсэн итгэл найдварыг алдаж, бие даасан, тусгаар, нэр хүндтэй олон улсын шударга шүүх биш гэдгээ батлан харууллаа хэмээн үзэж дээрх шийдвэрийг гаргасан аж.

Хуваалцах