Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Польш руу экспортлодог байгалийн хийн хэмжээг бууруулав

ОХУ-ын Польшид нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ 45 хувиар буурсан гэж тус улсын төрийн мэдлийн PGNiG компани мэдээллээ. Энэ мэдээлэл гарахаас хэдхэн цагийн өмнө Польш улс дамжуулах хоолойгоор Украйнд байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Польш руу экспортлодог байгалийн хийн хэмжээг бууруулав
ОХУ Польш руу экспортлодог байгалийн хийн хэмжээг бууруулав. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Польшид нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ 45 хувиар буурсан гэж тус улсын төрийн мэдлийн PGNiG компани мэдээллээ. Энэ мэдээлэл гарахаас хэдхэн цагийн өмнө Польш улс дамжуулах хоолойгоор Украйнд байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон байна. Польш төдийгүй Украйн Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байдаг бөгөөд хойд хөрш Украйнтай үнийн асуудал дээр маргаантай байгаа юм. Зарим шинжээчдийн хэлж байгаагаар үнийн маргаанаас үүдэн өнгөрсөн зургаадугаар сард Украйнд байгалийн хий нийлүүлэхээ зогсоогоод байсан ОХУ Украйнд байгалийн хийн нийлүүлснийх нь төлөө Польшийг шийтгэж байж магадгүй ажээ.

Украйны Засгийн газрын хүчнийхэн зүүн хэсэг дэх Оросын талыг баримтлагчидтай өнгөрсөн 4-р сараас хойш зөрчилдсөөр байгаа бөгөөд салан тусгаарлагчид хоёр ч мужид тусгаар тогтнолоо зарлаад байна. Гэхдээ босогчдыг зэвсэглэж, цэрэг илгээж байна гэсэн өрнөдийнхний мэдэгдлийг ОХУ эрс няцаасан юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах