Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэ системээ амжилттай туршлаа

ОХУ Казахстан дахь Сары Шаган сургуулилтын талбайд пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэчилсэн системийг амжилттай туршжээ. Энэ тухай ОХУ-ын батлан хамгаалах яамны "Красная Звезда " сонин мэдээлснийг " Риа Новости" иш татан мэдээлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэ системээ амжилттай туршлаа
ОХУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэ системээ амжилттай туршлаа. Зураг: МҮОНРТ

ОХУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэчилсэн системийг Казахстан дахь Сары Шаган сургуулилтын талбайд амжилттай туршжээ. Энэ тухай ОХУ-ын батлан хамгаалах яамны "Красная Звезда" сонин мэдээлснийг "Риа Новости" иш татан мэдээлсэн байна.

Пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэ систем үүргээ амжилттай биелүүлж, байг хугацаанд нь устгаж чаджээ. Энэ шинэ систем нь Оросын агаар-сансрын хүчний зэвсэглэлд байдаг бөгөөд Москваг агаар-сансрын хэрэгслүүдийн цохилтуудаас хамгаалах зориулалттай аж.

Мөн пуужингийн халдлагаас сэрэмжлүүлэх, сансрын орон зайд хяналт тавих үүрэг гүйцэтгэдэг байна. Оросын батлан хамгаалах яам өнгөрсөн 2 дугаар сард пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн ПРС-1М пуужингуудыг амжилттай туршсанаа мэдээлж байсан юм.

Хуваалцах