Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Серби улсад “Спутиник ви” вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөл өгчээ

ОХУ Коронавирусний эсрэг "спутиник ви" вакциныг үйлдвэрлэх зөвшөөрлийг Серби улсад өгсөн байна. Оросын аж үйлдвэр, худалдааны яамны мэргэжилтнүүд, вакциныг гарган авахад хөрөнгө оруулсан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгч нар Сербийн вирус судлалын хүрээнд зочилж, яриа хэлэлцээ хийсний

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Серби улсад “Спутиник ви” вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөл өгчээ
ОХУ Серби улсад “Спутиник ви” вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөл өгчээ. Зураг: МҮОНРТ

ОХУ Коронавирусний эсрэг "спутиникви" вакциныг үйлдвэрлэх зөвшөөрлийг Серби улсад өгсөн байна. Оросын аж үйлдвэр, худалдааны яамны мэргэжилтнүүд, вакциныг гарган авахад хөрөнгө оруулсан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөгч нар Сербийн вирус судлалын хүрээнд зочилж, яриа хэлэлцээ хийсний үндсэн дээр Сербид вакцин үйлдвэрлэх зөвшөөрлийг өгснөө зарласан байна.

Мөн ойрын үед Оросын эрдэмтэд, мэргэжилтний баг Сербийн газар нутагт вакцины үйлдвэрлэлийг бүрэн хэмжээнд явуулахад шаардлагатай техник, технологийн нөхцөлийг судлахаар тус улсад очиж ажиллахаар болжээ. Олон улсын шинжлэх ухааны судалгаагаар Серби нь Европ тивдээ Британийн дараа орохуйц хамгийн хурдан хугацаанд хүн амаа вакцинжуулж байгаа орон болж байгаа юм байна. 7сая гаруй хүн амтай Серби улс өнөөдрийн байдлаар 600 гаруй мянган хүнээ ковид-19 цар тахлын вакцинд хамруулсан байна.

Тус улс ОХУ-ынспутиник, Хятадын синофарм, Америкийн пфайзерын вакцинуудыг дархлаажуулалтдаа хэрэглэж байгаа юм. Серби нь Европын холбоонд элсэх сонирхолтой байдаг ч Орос, Хятадтай тэнцвэртэй харилцах бодлого баримталдаг юм байна. тус улсад ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш 400 гаруй мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна.

Хуваалцах