ОХУ сэргээшийн асуудлаар мөрдлөг шалгалт эхлүүлнэ
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн хараат бус комисс даваа гарагт гаргасан тайландаа ОХУ 2012 оны олимпийн наадмын үеэр сэргээшийн зохион байгуулалттай хөтөлбөр төрийн санхүүжилтээр
Мэдээллийн алба

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн хараат бус комисс даваа гарагт гаргасан тайландаа ОХУ 2012 оны олимпийн наадмын үеэр сэргээшийн зохион байгуулалттай хөтөлбөр төрийн санхүүжилтээр хэрэгжүүлснийг нотолсон хэмээн мэдээлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ асуудлаар мөрдлөг шалгалт эхлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Сэргээшийн эсрэг олон улсын байгууллагууд энэ мөрдлөг шалгалтад хамтран оролцохыг Путин уриад, хэрэв мөрдлөг шалгалтын дүнд ямарваа нэг зөрчил илэрвэл зохих хариуцлагыг заавал хүлээлгэнэ гэж мэдэгдсэн байна. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн комисс гаргасан тайландаа үндэслэн ОХУ-ын тамирчдыг ирэх онд болох Рио де Жанейро-гийн зуны олимпийн наадамд оролцуулахгүй байх саналыг Олон улсын олимпийн хороонд тавиад байгаа юм.
Тус саналын хариуд Олон улсын олимпийн хороо нэг улсыг төлөөлөх бүх тамирчны олимпийн наадамд оролцох эрхийг хасах боломжгүй гэдгээ мэдэгдээд, харин тайланд дурдсан Оросын нэр бүхий тамирчид үнэхээр сэргээш хэрэглэсэн нь нотлогдвол тэдний олимпийн медалыг хураан авах болно гэсэн байна.


















