ОХУ шатахуун үйлдвэрлэлийн статистик мэдээ нийтлэхийг зогсоожээ
Оросын “Росстат” буюу Статистикийн холбооны алба нефть үйлдвэрлэлийн мэдээллийг 7 хоног тутам тогтмол нийтлүүлдэг байсныг зогсоох болсноо зарласан байна.
Мэдээллийн алба

Оросын “Росстат” буюу Статистикийн холбооны алба нефть үйлдвэрлэлийн мэдээллийг 7 хоног тутам тогтмол нийтлүүлдэг байсныг зогсоох болсноо зарласан байна.
Энэ нь зах зээл дэх элдэв болзошгүй заль мэх, мөн одоогийн геополитикийн нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр гаргасан шийдвэр гэж Оросын Эрчим хүчний яамнаас нь тайлбарласан байна.
Ингэж шатахуун үйлдвэрлэлийн статистик мэдээллийг хаалттай болгосноор дотоодын хэрэглэгчдийнхээ найдвартай хангамжийг бүрдүүлэх, мөн улс орныхоо эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд нь тустай гэж Оросын Эрчим хүчний яамнаас мэдээлжээ.
Харин дизель түлш болон нефтийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотой мэдээлэл урьдын журмаар нийтлэгдэж байна гэдгийг тодотгосон байна.


















