Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ шумбагч онгоцноос "Исламын улс" бүлэглэлийн эсрэг цохилт өгөв

Өчигдөр ОХУ Сири дэх "Исламын улс" террорист бүлэглэлийн байрлалд анх удаа шумбагч завинаас пуужин харвасан болохыг тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ шумбагч онгоцноос "Исламын улс" бүлэглэлийн эсрэг цохилт өгөв
ОХУ шумбагч онгоцноос "Исламын улс" бүлэглэлийн эсрэг цохилт өгөв. Зураг: МҮОНРТ

Өчигдөр ОХУ Сири дэх "Исламын улс" террорист бүлэглэлийн байрлалд анх удаа шумбагч завинаас пуужин харвасан болохыг тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ. Оросын шумбагч онгоц Газар дундын тэнгист байрлаж, "Исламын улс" бүлэглэлийн түшиц газар болох Ракка хотын хоёр цэгт цохилт өгсөн байна.

Ингэснээр Сирийн Ракка хот дахь "Исламын улс" бүлэглэлийн зэвсгийн агуулах, тэсрэх бөмбөгийн үйлдвэр болон газрын тос олборлох дэд бүтцэд багагүй хохирол учруулжээ. Шумбагч онгоцноос пуужин харвана гэдгээ Оросын тал Израйль болон АНУ-д урьдчилан мэдэгдсэн байна. Өнгөрсөн гурван өдөрт Оросын агаарын цэргийн хүчин 300 гаруй удаа нислэг үйлдэж, 600 гаруй байршилд цохилт өгөөд байна. Турк улс хилд нь нэвтэрсэн гэх шалтгаанаар Оросын онгоцыг сөнөөсөн, иймээс Ерөнхийлөгч Путины тушаалаар Сирид хэт террористуудын эсрэг агаарын хүчний ажиллагаанд оролцож байгаа бүх бөмбөгдөгч онгоцыг сөнөөгч онгоц хамгаалан нисэж байна.

Туркийн сөнөөсөн Оросын онгоцны хар хайрцгийг олж илрүүлснийг Сергей Шойгу зарлаад, олон улсын шинжээчдийг байлцуулан, доторх мэдээллийг нь тайлж уншина гэдгээ мөн мэдэгдсэн байна. Энэ мэдээллийн тусламжтайгаар Оросын онгоц пуужинд оногдохдоо үнэхээр Туркийн хилд байсан эсэхийг тодорхойлох боломж нээгдэж буй юм байна.

Хуваалцах