Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ шүүмжлэлийн бай болов

Уэльсд эхэлсэн НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр барууны орнуудын удирдагчид ОХУ-ыг Украйн дахь хямралыг дэврээж байна хэмээн шүүмжиллээ. В.Путин Украйны зүүн хэсэгт үргэлжилж буй зөрчилдөөний талаар байр сууриа өөрчлөхгүй бол ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлнэ хэмээн

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ шүүмжлэлийн бай болов
ОХУ шүүмжлэлийн бай болов. Зураг: МҮОНРТ

Уэльсд эхэлсэн НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр барууны орнуудын удирдагчид ОХУ-ыг Украйн дахь хямралыг дэврээж байна хэмээн шүүмжиллээ. В.Путин Украйны зүүн хэсэгт үргэлжилж буй зөрчилдөөний талаар байр сууриа өөрчлөхгүй бол ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлнэ хэмээн НАТО болон Их Британи анхааруулсан байна. Дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө Украйны ерөнхийлөгч П.Порошенко В.Путинтай гал зогсоох төлөвлөгөөний талаар ярилцсан тухайгаа товч мэдээлэл өгсөн юм. Хойд хөршийн төрийн тэргүүн Монголд товлосон хугацаанаасаа нэг цаг орчим хоцорч ирсэн нь П.Порошенкотой гал зогсоох талаар утсаар ярьсантай холбоотой гэсэн мэдээлэл ч гараад байна.

BBC-ийн мэдээлснээр Украйны Засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд болсон зөрчил мөргөлдөөний улмаас 2.600 гаруй хүн амь үрэгдээд байна. В.Путин Украйн дахь салан тусгаарлагчдыг дэмжиж, тэдэнд зэвсэг нийлүүлж байгааг нотлох баримт байгаа гэж барууныхан мэдэгдэж байгаа ч ОХУ үүнийг эрс няцааж байгаа юм. Ямартай ч НҮБ-ын тооцоолсноор зөрчил мөргөлдөөний уршгаар Украйны зүүн хэсэгт амьдардаг сая гаруй хүн орон гэрээсээ дүрвээд байгаа ажээ. Саяхан босогчид Луганск болон Донецкт дайралт хийж, Украйны Засгийн газрын хүчнийхэнд багагүй хохирол учруулсан гэж барууны хэвлэлүүд мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах