Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Сирид цэргийн ажиллагаа эхлэсэн нь гэнэтийн шийдвэр байсан уу?

Сирид хэт даврагч “Исламын улс” болон “Жебхат ан-нусра” бүлгийн эсрэг цэргийн ажиллагаа эхлэх шийдвэр нь Орос улсын хувьд урьдаас төлөвлөөгүй гэнэт гаргасан шийдвэр байсан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Сирид цэргийн ажиллагаа эхлэсэн нь гэнэтийн шийдвэр байсан уу?
ОХУ Сирид цэргийн ажиллагаа эхлэсэн нь гэнэтийн шийдвэр байсан уу?. Зураг: МҮОНРТ

Сирид хэт даврагч “Исламын улс” болон “Жебхат ан-нусра” бүлгийн эсрэг цэргийн ажиллагаа эхлэх шийдвэр нь Орос улсын хувьд урьдаас төлөвлөөгүй гэнэт гаргасан шийдвэр байсан гэж АНУ-ын Үндэсний тагнуулын албаны захирал Жеймс Клэппер үзэж байна. Тэрбээр телевизийн “Си-Эн-Эн” сувагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдлээ.

Клэпперын нотолж байгаагаар, Оросын удирдагчдын үйл ажиллагаа бол бүхэлдээ “гэнэтийн, урьдаас таахын аргагүй” алхам болжээ. “Би өмнө нь энэ талаар маш их боддог байсан. Оросуудын шийдвэр урт хугацааны стратеги уу? эсвэл бас л таахын аргагүй алхамын нэг үү? Орос улс Сирид цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь Оросуудын таашгүй алхамын нэг бололтой” гэж Жеймс Клэппер хэлж байна. Оросын агаар, сансарын хүчин өнгөрсөн есдүгээр сарын 30-наас Сирид хэт даврагч “Исламын улс” бүлгийн байрлалд цэгчилсэн цохилт өгч эхэлсэн. Ажиллагаа эхлсэнээс хойш Оросын нисэх онгоцууд 100 гаруй нислэг үйлдэж, сум, галт хэрэгсэлийн агуулах, удирдлагын төв байр, тэсрэх бөмбөг хийдэг хэдэн арван байгууламжийг устгаад байна.

Хуваалцах