Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

ОХУ, Сирийн далайн эргийн хотуудыг холбодог төмөр замыг зассан байна

Хоёр томоохон хотыг холбодог төмөр замыг засах ажлыг Оросын инженерүүд Сирийн инженерүүдтэй хамтран гүйцэтгэсэн байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ, Сирийн далайн эргийн хотуудыг холбодог төмөр замыг зассан байна
ОХУ, Сирийн далайн эргийн хотуудыг холбодог төмөр замыг зассан байна. Зураг: МҮОНРТ

ОХУ, Сирийн далайн эрэг дагуух Тартус, Жабла зэрэг хотыг холбодог төмөр замыг сэргээн зассан тухай Оросын төрийн хэвлэлд мэдээлжээ. Сирийн дээрх хоёр хотын хооронд далайн эрэг дагуу тавигдсан 65 км-ийн урттай төмөр замыг сэргээн засч, өчигдөр тус замаар анхны галт тэрэг гурил, элсэн чихэр, лаазалсан мах, загас зэрэг хүнсний 27 тонн бүтээгдэхүүн тээвэрлэсэн гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.

Хоёр томоохон хотыг холбодог төмөр замыг засах ажлыг Оросын инженерүүд Сирийн инженерүүдтэй хамтран гүйцэтгэсэн байна. ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз Тартус хотод байрладаг юм.

Хуваалцах