Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Талибан хөдөлгөөн иргэншиж, нээлттэй болно гэж найдаж байна

Афганд бид ч бас алдаа гаргасан, үүнийг өрнийнхөн давтаад байна” гэдгийг онцолжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Талибан хөдөлгөөн иргэншиж, нээлттэй болно гэж найдаж байна
ОХУ Талибан хөдөлгөөн иргэншиж, нээлттэй болно гэж найдаж байна. Зураг: МҮОНРТ

Дорнын Эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 2-4-нд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдлаа. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Афганистаны тухай “Талибан хөдөлгөөн иргэншиж, яриа хэлэлцээнд нээлттэй болох болов уу. Ингэж байж Олон улсын хамтын нийгэмлэг Кабултай дипломат харилцаагаа хадгалж үлдэх болно. Үүний зэрэгцээ Орос Афганистаныг хуваагдаж задарч бутраасай гэж хүсэхгүй байна. Хэрвээ ийм зүйл болвол Афгантай яриа хэлэлцээ хийх ямар ч боломжгүй болно. Нөгөө талаар аливаа улсад ардчилал хэрэгтэй бол түүнийг хүчээр суулгах шаардлагагүй. Афганд бид ч бас алдаа гаргасан, үүнийг өрнийнхөн давтаад байна” гэдгийг онцолжээ.

Энэ нь Америкийн Афганд явуулсан дайны ажиллагааг үр дүнгүй байсан гэдгийг хэлсэн хэрэг хэмээн таамаглаж байна. Москва Талибаныг алан хядагч бүлэглэл гэсэн жагсаалтанд албан ёсоор оруулсан байдаг, энэ статус өөрчлөгдөөгүй байгаа учраас Оросын Ерөнхийлөгч Талибуудтай маш болгоомжтой харьцаж байна гэж ажиглагчид тэмдэглэж байна.

“Ковид-19”-ийн вакцины тухайд Оросын Төрийн тэргүүн “Ихэнх өндөр хөгжилтэй орон “Ковид-19”-ийн эсрэг вакцинаас ашиг олж байна. Тэд вакцины дийлэнхийг үйлдвэрлэж, өөрсдийн хүн амаа хамгаалахад ашиглаж байна. Гэвч өргөн утгаараа хүн төрөлхтнийг хамгаалахад маш бага зүйл хийж байна. Коронавирусний уг гарлыг тогтоох нь зөв. Гэхдээ үүнийг улс төржүүлж болохгүй. Энэ улс төржүүлэлтийг улам дэвэргээд байвал цар тахалтай тэмцэхэд маш том алдаа дутагдал гарна” гэж хэллээ.

Украины тухайд одоогийн нөхцөл байдал бол туйлын төвөгтэй байна. Бид эрт орой хэзээ нэг өдөр Украинтай харилцаагаа сайжруулах болно. Владивосток, эсвэл Санктпетербургийн чуулганд Украины Ерөнхийлөгч оролцвол сайн хэрэг. Гэхдээ энэ бол Украины эрх баригчдаас хамаарах зүйл байх гэж Кремлийн тэргүүн онцолсон байна.

Хуваалцах