ОХУ тав дахь үеийн шинэ сөнөөгч онгоцоо БНХАУ-д нийлүүлнэ
Хятадын хэвлэлд бичсэнээр ОХУ-ын Засгийн газар “Сухой-57” буюу "СУ-57-Э" гэдэг байлдааны онгоцоо Хятадын ардын чөлөөлөх армид нийлүүлэхээр төлөвлөж байна.
Мэдээллийн алба

ОХУ тав дахь үеийн шинэ сөнөөгч онгоцоо БНХАУ-д нийлүүлэхээр төлөвлөж байна. Хятадын хэвлэлд бичсэнээр ОХУ-ын Засгийн газар “Сухой-57” буюу "СУ-57-Э" гэдэг байлдааны онгоцоо Хятадын ардын чөлөөлөх армид нийлүүлэхээр төлөвлөж байна. Энд мэдээлснээр тав дахь үеийн энэ шинэ онгоцыг ойрын хугацаанд нийлүүлнэ гэжээ.

Өөр нэгэн хэвлэлд бичсэнээр "СУ-57" онгоцыг экспортлох зөвшөөрлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх өдрүүдэд батална гэж Оросын Батлан хамгаалах салбарын удирдах албаны хүн Малайз улсад болсон "Олон улсын агаарын болон далайн үзэсгэлэн"-гийн үеэр ярьсан байна.
“Хятадын талаас Оросын "СУ-35" байлдааны онгоц 24 ширхэгийг авсан. Дараагийн хоёр жилд Хятадын Засгийн газраас нэмэлтээр "СУ-35" байлдааны онгоцууд худалдан авч, "СУ-35"-ыг Хятадад угсрахаас гадна тав дахь үеийн байлдааны онгоц худалдан авах шийд гаргана” гэж эх сурвалж хэлжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "СУ-57" онгоцоо олноор нь үйлдвэрлэхгүй гэдгээ 2018 онд зарлаж байсан юм. Харин "Сухой-57" буюу "СУ-57-Э" байлдааны онгоцыг ирэх 11 дүгээр сард Дубайд болох "Агаарын техник хэрэгслийн үзэсгэлэн"-д албан ёсоор танилцуулж магадгүй байна.


















