ОХУ технологийн акулуудад их хэмжээний торгууль ногдуулав
ОХУ орон нутгийн хуулиар хориглосон агуулга бүхий контентыг устгаагүйн улмаас технологийн акулууд "Гүүглэ" болон "Мета" компаниудад их хэмжээний торгууль ногдууллаа.
Мэдээллийн алба

ОХУ орон нутгийн хуулиар хориглосон агуулга бүхий контентыг устгаагүйн улмаас технологийн акулууд "Гүүглэ" болон "Мета" компаниудад их хэмжээний торгууль ногдууллаа.
Интернэтийн компаниудад дарамт шахалт үзүүлснээр "Гүүглэ" компанийг бараг 100 сая ам.доллар, "Фэйсбүүк"-ийн толгой компани "Мета"-г 27 сая ам.доллараар торгожээ.
ОХУ-ын эрх баригчид хар тамхи, зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой контентыг бүрэн устгаагүй гэж буруутгаж байгаа юм.
Энэ оны эхээр эрх баригчид Кремлийн шоронд хоригдож байгаа шүүмжлэгч Алексей Навальныг дэмжсэн зөвшөөрөлгүй жагсаалын тухай мэдэгдлийг устгаагүй гэж технологийн компаниудыг шүүмжилсэн. Оросын шүүхүүд өмнө нь "Гүүглэ", "Фэйсбүүк", "Твиттер"-т бага хэмжээний торгууль ногдуулж байсан.
Түүнчлэн Оросын эрх баригчид гадаадын технологийн компаниудаас Оросын иргэдийн хувийн мэдээллийг Орос дахь серверт хадгалахыг шаардаж, хэрэв дагаж мөрдөхгүй бол торгууль ногдуулна, эсвэл хориглоно гэж сүрдүүлсэн байна.
“Их хэмжээний торгууль ногдуулах нь мэдээллийн технологийн бүх компаниудад тодорхой мессеж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж ОХУ-ын Парламентын доод танхимын мэдээллийн бодлогын хорооны дарга Александр Хинштейн мэдэгджээ.


















