Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ "Тор-М2" зенитийн пуужингийн системээ туршлаа

ОХУ-ын Батлан хамгаалах яам "Тор-М2" зенит пуужингийн системийн туршилт хийсэн бичлэгээ нийтэд дэлгээд байна. Туршилт Астрахань мужийн Капустин Яр сургуулилтын талбайд болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ "Тор-М2" зенитийн  пуужингийн  системээ  туршлаа
ОХУ "Тор-М2" зенитийн пуужингийн системээ туршлаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Батлан хамгаалах яам "Тор-М2" зенит пуужингийн системийн туршилт хийсэн бичлэгээ нийтэд дэлгээд байна. Туршилт Астрахань мужийн Капустин Яр сургуулилтын талбайд болсон байна. Энэ үеэр тактикийн орчин үеийн онгоц, далавчит пуужингууд болон агаарын бөмбөг, нисэгчгүй онгоцыг дүрсэлсэн 15-10 метрийн өндөрт байгаа, 3-12 км-ийн алслалттай байнууд руу харважээ.

"Тор-М2" пуужингийн систем нь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах Тор ангиллын шинэчлэн сайжруулсан загвар юм. Өмнөх загваруудтай харьцуулахад байлдааны машинуудад тээвэрлэх пуужингийн тоог 6-18 болгож нэмэгдүүлсэн байна. Зенит пуужингийн энэ системийн эхний ээлжийг өнгөрсөн оноос цэргийн анги нэгтгэлүүдэд хуваарилсан юм. Үүний өмнө буюу 2012-2016 оны хооронд армийнхан "Тор М2У" загварыг нь ашиглаж байсан юм.

Хуваалцах