ОХУ, Турк, Ираны удирдагчдын уулзалт хэлэлцээ маргааш Анкарад болно
ОХУ, Турк Ираны төрийн тэргүүн нарын Сирийн асуудлыг зохицуулах асуудлаарх дээд уулзалт ирэх даваа гаригт Анкара хотноо болох юм байна. энэ тухай
Мэдээллийн алба

ОХУ, Турк Ираны төрийн тэргүүн нарын Сирийн асуудлыг зохицуулах асуудлаарх дээд уулзалт ирэх даваа гаригт Анкара хотноо болох юм байна. энэ тухай Туркийн Ерөнхийлөгч РежепТаийпЭрдоган орон нутгийн телесувагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.
Анкара хотноо болох Владимир Путин Хасан Роухани, РежепТаийпЭрдоган нарын уулзалтаар Сирийн Идлиб мужийн нөхцөл байдлыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Сири дэх Туркийн ажиглалтын цэгүүд, террорист бүлэглэлийнхний эсрэг тэмцэх арга замын талаар харилцан санал солилцохыг ЕрөнхйдөгчЭрдоган онцлон мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Анкара Сири дэх олон улсын эвслийн хүчнийхэнтэй хамтран ажиллаж байнга холбоо харилцаатай байгааг мэдээлсэн байна. Сирийн асуудлаарх 3 орны дээд уулзалт өмнө нь Туркийн нийслэл хот дахь Ерөнхийлөгчийн ордонд болж байсан юм. харин энэ удаагийн дээд уулзалтыг Анкара дахь түүхэн Чанкая ордонд хийхээр төлөвлөж байгаа юм байна. Харин Орос, Турк, Ираны Сирийн хямралыг зохицуулах яриа хэлэлцээ хамгийн анх Сочи хотноо 2017 онд болж байсан юм.
Энэ дээд уулзалтын үр дүнд Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг алдагдуулалгүйгээр аюулгүйн бүс байгуулах тохиролцоонд хүрсэн юм. Мөн Сирийн засгийн газар сөрөг хүчнийхэнд хандаж Сирийн үндэсний яриа хэлэлцээний конгресст нэгдэхийг уриалсан билээ. Түүнээс хойш 3 орны дээд уулзалт Анкара, Тегеран, Сочи хотуудад болсон юм.


















