Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлнэ

Сирид Исламын улс террорист бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан Оросын байлдааны нисэх онгоцыг Туркийн Ф-16 нисэх онгоц пуужин харван сөнөөсөн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлнэ
ОХУ Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Сирид Исламын улс террорист бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан Оросын байлдааны нисэх онгоцыг Туркийн Ф-16 нисэх онгоц пуужин харван сөнөөсөн. Энэ хэрэг явдалтай холбогдуулан ОХУ Туркийн эсрэг өргөн хүрээтэй эдийн засгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ.

Өчигдөр Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев энэ хориг арга хэмжээний төлөвлөгөөг хоёр өдрийн дотор боловсруулж, танилцуулах үүрэг холбогдох сайдуудад өгсөн байна. Хориг арга хэмжээ Туркээс Орост экспортлодог хүнсний бараа, бусад бараа бүтээгдэхүүн, Туркийн компаниудын Орост гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээ зэргийг хамрах төлөвтэй байгаа юм.

Мөн ОХУ-ын хөрөнгө оруулалттай Туркт хэрэгжих төслүүд, тэдгээрийн дунд атомын цахилгаан станц байгуулах, хоёр орны хооронд байгалийн хийн хоолой татах төслийг түр зогсоож магадгүй байна. ОХУ нь Туркийн хоёр дахь том худалдааны түнш төдийгүй Оросын иргэд Туркт ихээр аялж жуулчилдаг юм. Орос улс Туркт террорист халдлага гарах аюултай гэж мэдэгдэн, тус улсад аль болох очихгүй байхыг иргэддээ зөвлөж эхэлсэн. Энэ нь Туркийн аялал жуулчлалын салбарт ихээхэн хохирол учруулж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Оросын Холбооны аялал жуулчлалын агентлагийн мэдээгээр өнгөрсөн онд оросын 3,2 сая иргэн Туркт жуулчилжээ.

Хуваалцах