Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОХУ Украинд дахин хүчтэй цохилт өгөв

ОХУ-ын батлан хамгаалах яам, баасан гарагт Украины хэд хэдэн хотод Оросын арми цохилт өгсөн гэж бямба гарагт мэдэгдсэн байна. Улмаар Украины цахилгаан эрчим хүчний хангамж тасалдсан тул Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, Бямба гарагийн орой Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүү

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Украинд дахин хүчтэй цохилт өгөв
ОХУ Украинд дахин хүчтэй цохилт өгөв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын батлан хамгаалах яам, баасан гарагт Украины хэд хэдэн хотод Оросын арми цохилт өгсөн гэж бямба гарагт мэдэгдсэн байна. Улмаар Украины цахилгаан эрчим хүчний хангамж тасалдсан тул Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, Бямба гарагийн орой Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхийг олон улсын холбоотнуудад дахин уриалсан байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яам, тус улс Украины цэргийн командлалын систем, батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууламж, холбогдох эрчим хүчний байгууламжид агаараас болон тэнгисээс их хэмжээний халдлага үйлдсэн гэж бямба гарагт мэдэгдсэн. АНУ-ын Дайны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, Оросын арми баасан гарагт Украины эрчим хүчний чухал дэд бүтцэд цохилт өгөх томоохон хэмжээний пуужингийн кампанит ажил явуулж, өнөөг хүртэл Киевт хийсэн хамгийн том пуужингийн довтолгооны нэг боллоо. Үүний зэрэгцээ, Их Британийн Батлан хамгаалах яам “Агаарын болон далай тэнгисийн далавчит пуужингийн дайралтуудын давлагаа гол төлөв Оросын Краснодар мужаас хөөргөсөн төдийгүй Иран улсаас нийлүүлсэн нисгэгчгүй онгоцнууд багтсан” гэж мэдэгджээ. Украины Батлан хамгаалахын сайд ОлексийРезников, Британийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Орос 2-р сард шинэ довтолгоогоо эхлүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч ВалерийЗалужный, Британийн өөр нэгэн хэвлэлд, Оросууд 200 мянга орчим шинэ цэрэг бэлтгэж байна. Тэд Киевт дахин дайралт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэж ярьсан байна.

Хуваалцах