Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Гадаад мэдээ

ОХУ Украины 144 цэрэг болон хоригдлуудыг суллаж, солилцоо хийжээ

Москва Украины 144 цэрэг болон бусад хоригдлыг сольж сулласан гэж Киев мэдэгдлээ. Энэ нь Орос Украиныг эзлэн авснаас хойших хамгийн том цэргийн солилцоо болж байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ Украины 144 цэрэг болон хоригдлуудыг суллаж, солилцоо хийжээ
ОХУ Украины 144 цэрэг болон хоригдлуудыг суллаж, солилцоо хийжээ. Зураг: МҮОНРТ

Москва Украины 144 цэрэг болон бусад хоригдлыг сольж сулласан гэж Киев мэдэгдлээ. Энэ нь Орос Украиныг эзлэн авснаас хойших хамгийн том цэргийн солилцоо болж байна.

Энэ тухай Украины Батлан хамгаалах яам лхагва гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. Чөлөөлөгдсөн 144 цэргийн 95 нь Украины зүүн хэсгийн Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрт тулалдаж байжээ.

Тэдний олонх нь бууны шарх, дэлбэрэлтэд түлэгдэх, гар хөлөө тайруулсан зэрэг хүнд бэртэл авсан байгааг Батлан хамгаалах яамнаас нь мэдэгдсэн байна. Мөн гэмтсэн хүмүүст сэтгэл зүйн тусламж үзүүлэх зэрэг эмчилгээ хийлгэж эхэлсэн тухай тус яам мэдэгдлээ.

Хуваалцах