ОХУ Умард Солонгост тусламжаар гурил илгээжээ
ОХУ Умард Солонгост тусламжаар гурил илгээжээ. Энэ тухай Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлснийг "Ёнхап" агентлаг уламжилсан байна.
Мэдээллийн алба

ОХУ Умард Солонгост тусламжаар гурил илгээжээ. Энэ тухай Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлснийг "Ёнхап" агентлаг уламжилсан байна. “НҮБ-ын тусламжийн агентлаг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулж, Оросын талаас хандивласан гурилыг бямба гарагт хүлээн авлаа” гэсэн байна. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга. Мөн хэдий хэмжээний гурил илгээсэн нь тодорхойгүй байна.
Оросын төрийн мэдээллийн "Тасс" агентлагийн дамжуулснаар өнгөрөгч хоёрдугаар сард тус улс Пехньяны хүсэлтээр 50 мянган тонн гурилыг тусламж болгон илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсныг сануулжээ. БНАСАУ-д хүнсний гүн хомсдол нүүрлээд удаж байгааг хэвлэлүүд бичсээр байна.
Цөмийн хөтөлбөртэй нь холбоотойгоор Умардын эсрэг хориг шахалт улам чангарснаар сүүлийн жилүүдэд нөхцөл байдал улам муудсан гэсэн мэдээлэл байгаа юм.


















