Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

ОХУ, Узбекистаны Ерөнхийлөгч уулзлаа

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистан улсын Ерөнхийлөгч Ислам Каримовыг Кремльд хүлээн авч уулзлаа. Хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОХУ, Узбекистаны Ерөнхийлөгч уулзлаа
ОХУ, Узбекистаны Ерөнхийлөгч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистан улсын Ерөнхийлөгч Ислам Каримовыг Кремльд хүлээн авч уулзлаа. Хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудал уулзалтаар хэлэлцсэн гол сэдэв байв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин тус улсын эрчим хүчний салбарын гол компаниуд Узбекистанд амжилттай үйл ажиллагаа явуулж байгааг онцлон тэмдэглээд, Оросын Лукойл газрын тосны компани Узбекистаны компаниудтай хамтран 3.6 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжүүлж эхэлсэн талаар мөн дурджээ.

Түүний хэлснээр энэ хамтарсан төсөлд нийтдээ 12 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй юм байна. Үүнээс гадна ОХУ, Узбекистан дулааны болон усан цахилгаан станцын инженерчлэл, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар энэ удаагийн уулзалтын үеэр хөндөн хэлэлцсэн байна.

Хуваалцах